Холбоо барих

УИХ-ын гишүүн С.Бямбацогт малчдад 100 тонн өвс үнэгүй хүргүүлэв

УИХ-ын гишүүн С.Бямбацогт малчдад 100 тонн өвс үнэгүй хүргүүлэв

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойргийнхоо сумдын малчдад өвс тэжээлийн тусламж үзүүллээ.
Тэрээр  Буянт, Манхан, Мөст сумдын малчдад нийт 4600 боодол буюу 100 тн үнэгүй өвс хүргэж өгөв. Мөн шаардлагатай бол 50 кг-ийн хорголжин тэжээлийн хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэлээ. 
Өвөл, хавартаа байгаль цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас Ховд аймгийн зарим малчид эх малаа хээлтүүлээгүй ч энэ хавар Ховд аймаг 1,3 сая толгой эх мал төллөнө. Одоогоор нийт эх малын 4-5 хувь буюу 20 гаруй мянган эх мал төллөсөн мэдээтэй байна. Хаврын хавсрага, салхитай, цастай, хүйтэн гээд цаг агаар таах аргаггүй ааш араншинтай үед малчдад өвс тэжээл нэн чухал хэрэгцээтэй байна.

http://www.montsame.mn/read/83902

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл