"Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Хамаарах огноо: 2017-03-30 11:56

"Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр. Энэ эрхэм өдрийг тохиолдуулан хүн ардынхаа эрүүл мэндийн эрхэм манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Монголынхоо нийт эмч нарт баярын мэнд дэвшүүлье. Тэр дундаа эх орон, эрдэнэт хүний төлөө хос тангараг өргөсөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийнхээ нийт эмч ажилтнуудад ажлын амжилт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Та бид хамтдаа зуун дамжсан түүхтэй эмнэлгээ дахин сэргээн байгуулж, хорин мянга гаруй төрийн тусгай албан хаагчиддаа, хотынхоо хоймор болсон Чингэлтэй дүүргийн иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь нэн бахархууштай. Цагаан нөмрөгт, цайлган сэтгэлт эмч та нарын маань их үйлс улам өөдлөн дэвжих болтугай.

 УИХ-ЫН ГИШҮҮН, ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ  


Үүсгэсэн: 2017-06-02 11:56

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..