“Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бий" гэв

Хамаарах огноо: 2017-05-24 11:18

“Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бий" гэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон хууль сахиулах байгууллагуудын хамтран хэрэгжүүлж  буй  сургалт, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны  явцын талаар ярилцав.

С.Бямбацогт сайд  Туркийн Засгийн газраас Монгол Улсын хууль сахиулах салбарын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах чиглэлээр  дэмжлэг  туслалцаа үзүүлж  ирснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн   хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар дахь  хамтын ажиллагааны төлөв,  хэрэгжүүлэх  боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцож,  энэ дагуу  тодорхой ажлыг  хэрэгжүүлэхээр тохиролцов.

Элчин сайд уулзалтаар ярилцсан асуудлыг ажил хэрэг болгоход анхаарал тавина гэдгээ илэрхийлж, Монголын талын санал хүсэлтийг Туркийн талд  уламжлахаа мэдэгдэв.


Үүсгэсэн: 2017-06-02 11:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..