2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Хамаарах огноо: 2017-05-10 11:34

2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалахын сайд Гуо Шэнкүн нар  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт айлчлалын эхний өдөр гарын үсэг зурсан байна. Ингэснээр талууд хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн шинэ боломж нээгдэж байгаа юм.

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын Хилийн дэглэмийн гэрээ, боомтын асуудлаарх хэлэлцээрийг хэрэгжүүлж, Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хилийн Цэргийн Удирдах Газрын хооронд 1997 онд байгуулсан "Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн харилцан ажиллах журмын тухай санамж бичиг"-ийг шинэчлэх, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хоёр тал санаачлагатай ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.

Мөн энэ оны 3-р улиралд Монгол, Хятад, Орос гурван улсын хил хамгаалах байгууллагууд "Дархан хил-2017" хамтарсан сургууль зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. 


Үүсгэсэн: 2017-06-02 11:34

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..