Х.Баттулга: С.Бямбацогт гишүүн бүтээн байгуулалтыг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна

Хамаарах огноо: 2018-04-05 18:18

Х.Баттулга: С.Бямбацогт гишүүн бүтээн байгуулалтыг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр үгэндээ УИХ шинээр ямар бүтээн байгуулалт хийх вэ гэж хайж явах бус нэгэнт батлагдсан бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ сэргээгээд, үргэлжлүүлээд хэрэгжүүлэх боломж бүрэн бий гэдгийг онцолжээ. 
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүтээн байгуулалтын бэлэн төслүүдийг эхлүүлэх аваас иргэдийн 90.8 хувь нь гар өргөн дэмжихэд бэлэн байгааг судалгаа харуулж байна. 2010 онд УИХ-аар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр” дуусаагүй, дүгнэгдээгүй орхигдсон. Санаачлагч, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн одоо үлдсэн бүтээн байгуулалтуудыг сэргээн хэрэгжүүлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллах байх гэж найдаж байна. Батлагдсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн оронд шинэ хөтөлбөр бодон олж, батлуулах гэж цаг алдахын хэрэг байхгүй” гэлээ. 
https://www.youtube.com/watch?v=uQtg3fjLqvw 

Үүсгэсэн: 2018-04-19 18:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..