УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ

Хамаарах огноо: 2017-12-01 11:28

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаарх асуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр хүргүүлжээ.

Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 40 жил тохиолдоогүй халуун хуурайшилттай зун тохиож, нийт нутгаар хур бороогүй, гандуу зуссанаас өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Өвлийн сар нэгэнт гарч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байгаа ч улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байна.

Мөн отроор өвөлжих 100 мянган иргэний эрүүл мэндийн асуудлыг анхаарах, мал махны экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн замын арчилгаа зэрэг асуудлыг онцгойлон анхаарч шат шатандаа анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн манай улс жилдээ 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол 850 мянга орчим тонныг бэлтгэж, 300 мянга орчим тонн өвс дутагдах төлөвтэй байна.

Үүнд УИХ-аас анхаарч гаднаас импортлох өвс тэжээлийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болсон тул малчдад хямд үнээр худалдаалахад анхаарах шаардлагатайг энэхүү асуулгад онцолжээ.

Эх сурвалж: http://www.montsame.mn/read/74091 


Үүсгэсэн: 2018-03-16 11:28

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..